Энэхүү туршилтын арга нь хучилттай болон хучилтгүй гадаргуугийн хотойлтыг динамик ачаалал унагах замаар тодорхойлох арга юм. Энэхүү аргад динамик ачааллын уналтын дифлоктометр багажийг ашиглана.
Хучилтын гадаргуу дээр ирэх динамик ачааллын нөлөөллөөс үүсэх хотойлтыг уг туршилтаар тодорхойлно. Тэнхлэгээс хучилтын гадаргуугийн тухайн цэгт ирж буй ачааллаас үүссэн хотойлтыг босоо чиглэлд хэмжинэ
Си систем-ийн нэгжийг хэмжилтийн үндсэн нэгж болгон ашиглах ба харин “инч-фунт”/Inch-pound/ нэгжүүдийг мэдээллийн чанартай нэгж болгон ашиглана.
Энэхүү аргачлалыг хэрэглэх аюулгүй ажиллагааны шаардлагыг энд дурьдаагүй. Харин ашиглагч нь аюулгүй ажиллагааны шаардлага, эрүүл мэндийн заавар журмыг боловсруулж мөрдөнө.
Файл татах