ҮЗЭЛ САНАА
ТАВАН ЗӨВИЙН ЗАРЧИМ: АВТО ЗАМЫН ЗӨВ УДИРДЛАГА ГЭЖ ЗӨВ БАРЬСАН, ЗӨВ ЗАМД, ЗӨВ ЦАГТ НЬ ЗӨВ ЗАСВАР ХИЙХИЙГ ХЭЛНЭ.
ТАНИЛЦУУЛГА
Авто замын арчлалт, засварын zamguur.mn сайт нь Монгол улсын хэмжээнд авто замын арчлалт, засварын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх зорилгыг агуулсан, эрх зүй, стандарт, техникийн шаардлагад нийцүүлэн авто замын үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт засварын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, зам хэрэглэгчдийг ашиглалтын түвшин өндөр замаар үйлчлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны портал сайт юм.
Авто замын өмчлөгч, эзэмшигч, хариуцагч байгууллагын мэргэжлийн хүмүүс сайтыг өөрсдийн боломжит түвшинд эрхлэн удирдах бөгөөд бүх шатны инженер техникийн ажилтнууд сайтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, шинэ техник технологи, дэвшилтэт арга барил, норм үнэлгээний өөрчлөлт бүрээр сайтыг баяжуулан, шинэчилж байх болно.
Зам хэрэглэгчид нь энэхүү сайтад нэвтэрснээр авто замын ашиглалтын байдалтай холбоотой бүхий л мэдээллийг авч, өөрсдийн эрх үүрэгтэй холбоо бүхий мэдээллийг оруулж, санал хүсэлтдээ хариу авч байх юм.