Заавар, гарын авлага:

Авто замын барилга, шинэчлэлт, засварын ажлын талбайн хяналтын зохион байгуулалт

Post Images

А. “Зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний гарын авлага” (Анхдугаар хэвлэл) 2015 онд хэвлэгдсэн уг ном нь Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан, бэлтгэл нь бүрэн хангагдаж, улмаар зохион байгуулалт нь аль хэдийнээ хийгдэж, талбайд ажлаа эхлэхэд бэлэн болсон хяналтын багийн дотоод ажилд болон түүний гишүүдийн практик үйл ажиллагаанд зориулагдсан, бүр тодруулвал, аливаа обьектын талбайн хяналтад томилогдон гарсан хүмүүс ажлаа гүйцэхдээ юунд анхаарч, ямар байдлаар ажиллах талаарх арга ажиллагааг заасан, талбайн хяналтын үйл ажиллагааны зарим нэг онцлог бөгөөд нарийн ширийн зүйлийг холбогдох хүмүүс нь тунгаан ойлгож, тусган авч, цаашид баримталж ажиллахад чиг баримжаа өгөх зорилгоор бичигдсэн тул түүнийг авто замын арчлалт, засварын ажлын талбайн хяналтад мөн адил хэрэглэх бүрэн боломжтой. Гэхдээ эдгээр ажлын талбайд хийгдэх хяналт, хэмжилт, туршилт ба баталгаажуулалтын үйл ажиллагааны зарим зүйлсийг хэрэглэгчдийн аюулгүй байдал, ая тух, цаашлаад тухайн ажлын технологи, аргачлал, цаг хугацааны хүчин зүйл, байгаль, цаг уурын нөхцөл, хөдөлгөөний зохион байгуулалт зэрэгтэй нягт уялдуулан хэрэглэх шаардлагатайг сайтар анхаарах нь зүйтэй.

Б. “Авто замын барилга, шинэчлэлт, засварын ажлын талбайн хяналтын зохион байгуулалт” (Хоёрдугаар хэвлэл) Харин анхны номонд огт хөндөгдөлгүй орхигдсон, замын барилга, шинэчлэлт, засварын ажлын талбайн хяналтын нийт үйл ажиллагааны нөгөө нэг чухал хэсэг нь болох ерөнхий зохион байгуулалтын холбогдолтой асуудлуудыг, мөн ерөнхий зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар 2022 онд хэвлэгдэн гарсан энэ номонд чухам яг энэ талаас нь тусгасан бөгөөд энэ нь авто замын арчлалт ба урсгал засварт мөн хамаарна.

Файл татах

Замын эвдрэлийн мэдээлэл илгээх