Авто замын хайрга, дайрга, сайжруулсан ердийн хөрсөн замын, түр зам, тоосгүйжүүлсэн замын (шилжилтийн хучилттай) болон төрөл бүрийн бэхжүүлэгчээр гадаргуугийн боловсруулалт хийсэн, чулуун хучлагын (боловсронгуй хучилттай) арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх технологийн ажилбаруудыг зааварт хамруулав.
Хавар, зун, намрын улиралд зорчих хэсгийн арчлалтын ажил нь тээврийн хэрэгсэл, байгалийн хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болдог бага хэмжээний эвдрэлийг арилгах, замын хучлагыг байнга цэвэрхэн, цэгцтэй байлгах зорилгоор хийгддэг системтэй тордлого зэрэг ажлаас бүрдэнэ. Зорчих хэсгийн арчлалтын арга хэмжээний шинж чанар нь ихэнх тохиолдолд хучлагаас шалтгаалдаг. Ердийн хөрсөн (хучилтгүй) зам дээр зорчих хэсгийн арчлалт нь хэрэг дээрээ ердийн хөрсөн далангийн арчлалтын аргатай адил юм.
Файл татах