Энэхүү гарын авлага нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр гурван бүлэгтэй. I хэсэгт асфальтбетон хучилтын арчлалт, засвар болон хамгаалалтын талаарх үндсэн мэдээллийг тусгасан. 1-р бүлэгт арчлалт, засварын төрлүүд, 2-р бүлэгт хучилтын арчлалт, засварын тогтолцооны арга зам, 3-р бүлэгт засварын төрлийг сонгох талаар тус тус өгүүлсэн болно.
II хэсэгт өөр өөр төрлийн эвдрэлүүд болон ийм нөхцөлд хийгдэх арчлалт, засварын ажлын арга технологийг тусгасан. 4-р бүлэгт хагарлыг хэрхэн засварлах, 5-р бүлэгт хучлагын гадаргуун боловсруулалт, 6-р бүлэгт нүхний засварын талаар тус тус өгүүлсэн. Хавсралтуудаар нэмэлт мэдээлэл өгсөн. Хавсралт А-д эвдрэлийг тодорхойлох ба түүний хүндрэлийн талаар, хавсралт Б-д арчлалт, засварын ажилд тавигдах шаардлагуудыг жагсаасан болно.
Уг гарын авлагад гол анхаарал хандуулж буй зүйл нь замын зорчих хэсэг нь хэвийн нөхцөлд, эвдрэл багатай байхад нь хучилтын хучилтын хийцийг давхарлах, их хэмжээгээр зорж нөхөн сэргээх, солих шаардлагатай нөхцөл үүсэхээс өмнө хийдэг урьдчилан сэргийлэх арчлалт,засвар, хамгаалалтын ажилд чиглэгдсэн
Файл татах