Мэдээ, мэдээлэл:
ROAD INSPECTION -Авто замын үзлэгийн журнал хөтөлдөг аппликейшн
Авто замын салбарын анхны Авто замын үзлэг, Авто замын бэлэн байдлын түвшин гэсэн 2 үйлдэлтэй апп-ыг ашиглаж эхэллээ. Тэр нь Авто замын үзлэгийн апп- Road inspection байлаа. Энэ апп-ыг газар дээр нь турших зорилгоор 2022 оны 9-р сарын 7-нд ЗТХЯ, ЗТХТ, МАЗХ-ны холбогдох инженерүүд А0201, А25 замууд дээр туршилтын үзлэг хийж, бэлэн байдлын түвшинг тогтоов. Инженерүүд тун идэвхтэй оролцож, чухал санал, зөвлөгөө өгсөн, эдгээр саналын дагуу апп-ыг улам боловсронгуй болголоо.
App Store-т байгаа энэ апликейшныг үнэгүй татан авч, хэрэглэж үзээд санал хүсэлтээ гаргаарай, Инженерүүд ээ.
Дашрамд хэлэхэд, Зам хэрэглэгч бүхэнд нээлттэй шүү!
Road Inspection аппликейшны товч танилцуулга
Авто замын үзлэгийн аппликейшн нь дараах кодчилолын хэлүүдээс бүтсэн болно. Үүнд:
1. Flutter (frontend)
2. Asp.Net (backend)
3. MSSQL (database)
Эцсийн бүтээгдэхүүн нь Зам тээврийн хөгжлийн төвийн сервер дээр байршиж байгаа ба Android, IOS аппликейшн нь Play Store, App Store дэлгүүрүүд дээрх гүйцэтгэгч талын хаягаар нийтлэгдсэн болно.
Аппликейшныг татахдаа Android үйлдлийн системтэй хэрэглэгч нь Play Store-с "Road Inspection" гэх үгээр хайлт хийж "Complete Systems" хөгжүүлэгчийн нэртэй нийтлэгдсэн аппликейшныг татаж авч суулгана.
IOS үйлдлийн системтэй хэрэглэгч нь App Store-с "Road Inspection" гэх үгээр хайлт хийж "Complete Systems LLC" хөгжүүлэгчийн нэртэй нийтлэгдсэн аппликейшныг татаж авч суулгана.
Аппликейшны шинэчлэлт нь Захиалагч талын хүсэлтийн дагуу Гүйцэтгэгч талаар аппликейшн-г өөрчлүүлж Play Store, App Store дэлгүүрүүдэд байршуулсан тохиолдолд тухайн дэлгүүрийн шинэчлэлт хийгдсэн жагсаалтад нэмэгдэх болно.
Хэрэглэгч шинэчлэлт хийхдээ өөрийн дэлгүүрээс (Play Store, App Store) аппликейшныг хайж шинэчлэх товчийг дарснаар аппликейшн хэрэглэгчийн утсанд шинэчлэгдсэн хувилбар суух болно.