Энэхүү заавар нь нийтийн хэрэглээний замд зориулагдсан бөгөөд авто зам, замын байгууламжийн өвлийн арчлалтыг зохион байгуулах, гүйцэтгэх, халтиргааны эсрэг материалыг (цаашид ХЭМ гэх) хэрэглэх, хөдөлмөр хамгаалал болон байгаль орчныг хамгаалах үндсэн шаардлагыг тогтооно.
Энэхүү зааврын шаардлага нь дараах байгууллага хуулийн этгээдүүдэд хамаарна:
- Авто зам эзэмшигч, хариуцагч байгууллагууд, авто замын өвлийн арчлалтыг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувь хүмүүс, хуулийн этгээд
- Авто замын өвлийн арчилгаанд зориулагдсан машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэн гаргагч хуулийн этгээд
- Авто замын өвлийн арчлалтын ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавих хуулийн этгээд
Файл татах